• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын эдийн засгийн бүс байгуулах талаар ярилцав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-06-08 16:13:17

6-р сарын 5-нд "Эрээн--Замын-Үүд" Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн аж үйлдвэрлэлийн төлөвлөлтийн асуудлаарх хурал Хөххотноо болов. Хуралд оролцогсод Эрээн хотын үйлдвэрлэлийн хөгжлийн талаар хэлэлцэж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх ерөнхий үзэл санааг дэвшүүлэн, хөгжүүлбэл тохиромжтой аж үйлдвэрлэлийн системийн талаар санал бодлоо солилцсон байна.

Эх сурвалжаас үзвэл, Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь боловсруулах үйлдвэрлэл, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний үйлчилгээг хөгжүүлэн, хамтын ажиллагааны бүсэд хүний хүч, логистик, хөрөнгө, техникийг татан хуримтлуулж, Хятад, Монгол, Орос болон дэлхийн бусад орны зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн боловсруулах бааз байгуулж, цаашид бүс нутгийн онцлогтой олон улсын худалдааны төв байгуулах зорилттой юм. Уг хамтын ажиллагааны бүсийг 18 хавтгай дөрвөлжин км талбайд байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе