|
|
||
Хятад, Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа хөгжлийн чуулга уулзалт 8-нд Жэжян мужийн Нинбэд эхлэв. Хуралд оролцсон Төв, Зүүн Европын орнуудын засгийн газрын өндөр албан тушаалтнууд Хятадын "нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, үүгээр дамжуулан хөгжлийн шинэ боломж нээхийг хүсэв. Хятадын аж ахуйн нэгж Төв, Зүүн Европын орнуудад хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамт ашиг хүртэхийг урамшуулна гэж Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи хэлэв.
Өнгөрсөн жилийн байдлаар Хятад, Төв Зүүн Европын 16 орны удирдагчдын уулзалтыг 16 удаа зохиов. "16+1" механизмын хүрээнд хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжилд олон шинэ онцлог тодров. 2014 онд хоёр талт худалдааны нийт хэмжээ анх удаа 60 тэрбум ам долларт хүрч, Төв, Зүүн Европын орнуудын хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд өргөнөөр борлуулагдаж байна. Бүрэн бус бүртгэлээр, Хятадын аж ахуйн нэгж Төв, Зүүн Европын бүс нутагт 5 тэрбум ам доллар бүхий хөрөнгө оруулж, олон том төслийг ахиулж байна.
Монтенегрогийн ерөнхий сайдын орлогч, Нийгмийн мэдээлэл, цахилгааны холбооны яамны сайд Лазовик уг чуулга уулзалтад, тус улс тусгаар тогтносноос хойш дэд бүтцийн барилга байгуулалтын хамгийн том төсөл болох Өмнөд хойдыг холбосон авто замын төсөл нэгэнт Хятад улсын хамтын ажиллагааны түншийн оролцоотойгоор барилгын ажлаа эхэлсэн юм. Хятад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга Төв, Зүүн Европын орнуудад хөгжлийн маш олон боломж нээх болно гэж тэрээр үзэж байна гэжээ. Лазовик хэлэхдээ: "Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар бид шинэ хөдөлгөх хүч олсон юм. Энэ бол Хятад улсын "Нэг бүс нэг зам" санаачилга юм. Төв, Зүүн Европын орнууд болон Хятад улсын 16+1 механизм нь бид энэхүү санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа чангатгах, илүү бодит үр дүнд хүрэхэд тус болно. Ирэх хэдэн жилд бид шаргуу хөдөлмөрлөж, иргэдэд улам өндөр төвшний амьдрах боломж олгох шаардлагатай байна. Энэ замналаар илүү сайн бүс нутгийн хамтын ажиллагааг буй болгож, хүмүүст ашиг тус хүртээж чадах юм гэдэгт бид бас итгэлтэй байна" гэжээ.
Төв, Зүүн Европын бүс нутаг газар зүйн чухал байршилтай. Хятад улс тэнгисийн болон хуурай замаар дамжин Европ тивийн төв нутагт хүрэхэд заавал дамжин өнгөрөх ёстой зам юм. Төв, Зүүн Европын 16 орон бүгд Хятад улсын "Нэг бүс нэг зам" санаачилгын зам дагуу улсууд юм. Польшийн Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дэд дарга Андрзеж Дича, Польш, Хятад хоёрыг холбосон төмөр замын шугам хоёр талт ложистикийн солилцоог нягтруулсан гэж үзсэн байна. Тэрбээр хэлэхдээ: "Хятад улстай хуурай замаар холбогдох тухай ярихад, Хятадын Чэндү, Сужөү хотынхон Польш руу аялах ачаа тээврийн тогтмол галт тэргийг хойно өмнө нэвтрүүлсэн бөгөөд энэ нь хоорондын ачаа барааны тээвэрт дөхөм болсон явдалд бид маш их баяртай байгаа. Үүнээс гадна Чунчин, Германыг холбосон төмөр зам Польшоор дамжин өнгөрч байна. Хятадын далайн тээврийн компаниуд Польшийн хойд хэсгийн булангийн гүн усны портыг улам сайтар ашиглахыг бид урамшуулна. Тус порт онц том оврын чингэлэг тээврийн онгоцонд сайн үйлчилгээ үзүүлж чадна" гэсэн байна.
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи хэлсэн үгэндээ, Хятад улс "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны боломжийг ашиглан Хятадын аж ахуйн нэгжийг Төв, Зүүн Европын улс орнуудад хөрөнгө оруулж, ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байна гэжээ.
"Төв, Зүүн Европын орнуудын авто зам, төмөр зам, усан боомт, онгоцны буудал, цахилгаан станц, цахилгаан сүлжээ зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцохыг Хятадын засгийн газар дэмжих бөгөөд хөрөнгө оруулах, худалдан авах зэрэг олон хэлбэрээр хөрөнгө оруулах ажиллагаа явуулахыг урамшуулна. Хятад улс-Төв, Зүүн Европын тохиролцсон хамтын ажиллагааны цар хүрээг улам төгөлдөржүүлж, хөрөнгө оруулах болон төслийн хамтын ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" гэжээ.
Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хөрөнгө оруулалт, худалдааны анхны яармаг 6-р сарын 8-наас 12-нд Нинбө хотод болно. Тус яармагаар Төв, Зүүн Европын 16 орны 200 орчим аж ахуйн нэгж тусгай бүтээгдэхүүний яармагт оролцох юм. Польш, Хорват хоёр улс тус яармагийн гол зочноор ажиллах бөгөөд яармагийн хугацаанд цуврал арга хэмжээ зохион явуулна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |