• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон түмний талархал хүлээсэн Шинэ барга баруун хошууны Улаанмөчир

CRI       (GMT+08:00) 2015-06-09 11:03:52

Төв радиогийн монгол хэлтсээс эрхэлж, Өвөр Монголын соёлын танхим, Хятадын монгол радио сүлжээ, Төв телевизийн монгол сүлжээ, Өвөр Монголын радио телевиз зэрэг байгуулга, Өвөр Монголын аливаа аймаг хотын радио телевизээс хамтран зохион байгуулсан "Талын уянга-Улаанмөчир" хэмээх тусгай сурвалжлах баг 6-р сарын 2-нд Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуугаар очиж сурвалжлагаа эхлүүллээ.

Шинэ барга баруун хошууны Улаанмөчир 1963 онд байгуулагдаж, тухайн үеийн арваад уран бүтээлчтэйгээ хөдөө орон нутгаар аялан тоглож, малчид, цэргийн амьдралд өнгө нж иржээ.

50 гаруй жилийн хөгжлийн үр дүнд Шинэ барга баруун хошууны Улаанмөчир одоо 57 хүнтэй, орчин үеийн иж бүрэн тоноглолтой Өвөр Монголын нэгдүгээр зэргийн Улаанмөчир болон хөгжиж, үндэстнийхээ уламжлалт соёлоо хадгалж, малчдынхаа магнайг тэнийлгэхээр үйлчилж яваа билээ.

Шинэ барга баруун хошууны Улаанмөчир урлаг соёлыг олон түмэндээ түгээх үүргийг ямагт баримталж, шинэ уран бүтээлчдийг элсүүлж, ахмад уран сайханчдаар үлгэр жишээ болгож, мал аж ахуйн бүс, цэргийн хороогоор байнга тусгай тоглолт хийж, жилд нэг удаа Монгол улсын Дорнод аймаг, Оросын Улаан-Үүд зэрэг гадаад улсад уран сайхны тоглолт хийдэг.

Манай сурвалжлах баг Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд сурвалжлахаар очиход тус хошууны Улаанмөчир хөдөө орон нутгаар тоглолтоо хийгээд явж байхтай таараад бид хошуунаас 90 км газар хамт явж, Хятад Монголын хилийн шугамаас нэг км зайтай Архашаат тосгонд очлоо.

Хилийн тосгон Архашаатад тоглосон анхны тоглолт нь амжилттай боллоо. Уран сайханчид "Өлзийт тал нутаг", "Баргын тал", "Есөн эрднийн эх орон", "Хийморь" зэрэг дуу бүжиг, хөгжим нь хил хязгаар нутгийн малчид, цэрэг эрсийн сэтгэлд хүрлээ.

"Тал нутгийн хөнгөн морьт цэрэг Улаанмөчир"-өө тусгайлан сурвалжлах аз буянтай ажиллагааг эрхлэн хийсэн төв радиогийн монгол нэвтрүүлгийн хэлтэст тус Улаанмөчирийн дарга Хасдавалгаанд онцлон талархаж байсан бөгөөд мөн тус өдөр хийсэн ӨМ-ын радиогийн нүүдэл нэвтрүүлгээс сонсож, Улаанмөчирийнхөө тоглолтыг сонирхсон тухайн нутгийн малчид ч төв, орон, аймаг гурван шатны хэвлэл мэдээллийн байгуулгын энэ сайхан хамтын ажиллагааг өндрөөр үнэлсэн байна. /Эрдэнэчимэг, Майлс, Цэнгэл/


Дуучин Баясгалан


Хилийн цэрэг Янжиан


ШББХ-ны улаанмөчрийн ахмад дуучин Нямангарав


ШББХ-ны улаанмөчрийн орлогч дарга Өлзийсан

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе