• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Миланы дэлхийн яармагийн Шанхайн үзэсгэлэн гарав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-10 16:02:48

9-нөөс эхлэн Миланы дэлхийн яармагийн Шанхайн үзэсгэлэн гарав. Хятадын Шанхай хотын захиргааны нарийн бичгийн дарга Ли Ипин Миланы дэлхийн яармагийн Шанхайн үзэсгэлэн арга хэмжээний нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, 5 хоног үргэлжлэх Шанхай үзэсгэлэн "Хөдөө аж ахуй нь хотод үйлчилгээ үзүүлж, хот нь хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх" сэдвээр, Шанхай нутаг ложистикийн сүлжээ бүрдүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг гинжин холбоонд оруулсан туршлагаа харуулж, Шанхай хот хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, экологийн хамгаалалтын талаар үр дүнг дэлгэн үзүүлжээ.

Шанхай хот цаашид Милантай хамт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум зэрэг арга хэмжээ зохион байгуулж, хотын орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх ба загварын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх талаар ажиллах болно гэжээ.

Дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн төвийн захирал, Италийн павильоны дарга Стефано Гатти, Милан, Шанхай хоёр ихэр юм шиг аль аль нь орчин үеийн эрч хүчээр бялхаж байдаг гэв.
\Хуар\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе