• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

CRI олон нийтийн ашиг тусын төлөөх зар сурталчилгааны уралдаан зарлав

CRI       (GMT+08:00) 2015-06-10 16:59:19

10-ны үдээс өмнө Бээжин хотноо , ХОУР гадаад суртал ухуулгын зориулалтаар олон нийтийн ашиг тусын төлөөх рекламын асуудлаар хурал зохион байгуулж, CRI дэлхий дахинд хандан олон нийтийн ашиг тусын төлөөх рекламын уралдаан явуулах тухай хэвлэлийн бага хурал хийж, CRI-аас дэлхийд хандан зарлаж байгаа олон нийтийн ашиг тусын төлөөх рекламын уралдааныг албан ёсоор эхлүүллээ.

Уг хурлаар, хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн үндэстний ерөнхий газар, рекламын үндэсний нийгэмлэг, радио телевизийн их сургууль зэрэг байгууллагын удирдлага, мэргэжилтэн, ХОУР-гийн олон салбарын албан тушаалтнууд олон нийтийн ашиг тусын төлөөх зар сурталчилгаа, гадаад суртал ухуулгын асуудлаар санал бодлоо солилцлоо.

Тус уралдаан, 2015 оны 6-р сарын 10-наас 9-р сарын 30 хүртэлх хугацаанд ХОУР гадаад дотоодын сонсогчид, мөн олон нийтийн ашиг тусын төлөөх үйлст харамгүй оролцдог халуун сэтгэлт хүмүүст хандан, 65 хэлээр олон нийтийн ашиг тусын төлөөх шинэ хэв загварын зар сурталчилгаа хүлээж авна.

Үүнд "Хятадын соёл, байгаль орчныг хамгаалах, дэлхийн энх тайван, Хятадын мөрөөдөл, ёс суртахуун, нийгмийн эмзэг бүлэг, боловсон аялал жуулчлал, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжил" зэрэг 8 төрлөөр олон нийтийн ашиг тусын төлөөх шинэ хэв загварын зар сурталчилгааг хүлээн авч, шилдгээр шалгарсан бүтээлд шагнал урамшуулал олгоно.

Зарим шилдэг зар сурталчилгааг олон хэлээр орчуулж, ХОУР 65 хэлээр дотоод гадаадад нэвтрүүлнэ. Уралдааныг сонирхогчид бүтээлээ илгээхдээ онлайн, Жүнхуа сүлжээ зэрэг тусгай арга хэмжээний булангаас холбогдох мэдээллийг уншаарай. Мөн олон нийтийн вичатны хаяаг буюу "CRI-аас дэлхийд хандан зарласан олон нийтийн ашиг тусын төлөөх шинэ хэв загварын зар сурталчилгааны уралдаан" булангаас холбогдох мэдээллийг уншаарай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе