|
|
||
Меконг мөрний удаах бүсийн эдийн засгийн хонгилын чуулга уулзалт 11-нд Хятадын Юүньнань мужийн Күньмин хотноо боллоо. Хятад, Вьетнам, Камбож, Лаос, Тайланд, Мьянмарын төлөөлөгчид оролцсон тус чуулга уулзалтыг Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Стефен Гроф нар даргаллаа.
Тус чуулга уулзалт 2014 оны Меконг мөрний удаах бүсийн удирдагчдын 5 дахь уулзалтын амжилтыг хэрэгжүүлэх, зам харилцааны хонгилоос эдийн засгийн хонгил руу шилжихэд тус дөхөм үзүүлэх, орон нутгийн засгийн газар, аж ахуйн нэгжийг уг бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцуулах асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Хуралд оролцсон төлөөлөгчид, тус чуулга уулзалт Меконг мөрний удаах бүсийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
Меконг мөрний удаах бүсийн эдийн засгийн хонгилын чуулга уулзалт 2008 онд анх байгуулагдсан билээ. Түүний дараа гишүүн орнууд ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Энэ онд хоёр дахь удаагаа Хятадад болж байна.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |