|
|
||
Хятад Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны комиссын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны салбар комиссын 8 дахь хурал 2015 оны 6-р сарын 11-нд Үхань хотод боллоо. Хятад Оросын засгийн газрын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгч 70 гаруй хүн хуралд оролцсон байна.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага "залуусын найрсаг солилцооны жил", "дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх " зэрэг сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн солилцоо, тусгай мэдээлэл, хамтран ажиллах талаар үр ашигтай хамтын ажиллагааг хурал өндрөөр үнэлжээ. Хоёр орны хэвлэл мэдээлэл нягт хамтран ажиллаж, өөр өөрийн онцлог давуу талаа ашиглан, баялаг агуулгатай ажиллагаа өрнүүлж, өргөн хүрээнд нийгэмд нөлөө үзүүлж, Хятад Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, хоёр орны иж бүрийн стратегийн хамжилцааны түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулахад идэвхтэй үйлдэл гаргасан байна гэжээ.
Хурал 2016-2017 оны "Хятад Оросын хэвлэл мэдээллийн солилцооны жил" ажиллагааны талаар гүнзгий ярилцаж нийтлэг ойлголтод хүрч, солилцооны жилийн хугацаан дахь хэвлэл мэдээллийн бодлогын талаар хэлхээ холбоотой байж, томоохон үйл ажиллагааг хамт зохион байгуулах, шилдэг кино телевизийн бүтээлийг харилцан нэвтрүүлэх, хамт кино бүтээх, харилцан ном орчуулан хэвлэх, хэвлэл мэдээллийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн курс дамжаа эрхлэх зэрэг талаар хамтран ажиллахаар тохиролцжээ.\Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |