• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОУВС Бээжинд төлөөлөгчид ирүүлжээ

CRI       (GMT+08:00) 2015-06-13 16:06:35

Олон Улсын Валютын сан SDR /ОУВС-ын мөнгө/ -д техникийн үнэлгээ хийхээр Бээжинд төлөөлөгчид томилсон гэж ОУВС 12-нд тэмдэглэжээ.

ОУВС мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ, 5 жилд нэг удаа хийдэг SDR /ОУВС-ын мөнгө/ -гийн бүрдэлд үнэлгээ хийх ажил ид явагдаж байна. Одоо эхний шатны техникийн ажил хийгдэж байна. Жишээлбэл холбогдох тоо баримтыг цуглуулж шинжилгээ хийх гэх мэт. Үнэлгээний бүрэлдэхүүн хэсгийн нэг ОУВС-гийн төлөөлөгчид Бээжинд очиж техникийн чанартай хэлэлцээ хийж байна гэжээ.

ОУВС-гийн нэгдүгээр орлогч ерөнхийлөгч Давид Липтон өнгөрөгч сарын сүүлээр хэлэхдээ, Хятад улс юанийг SDR /ОУВС-ын мөнгө/ -гийн бүрдэлд оруулахыг хүссэн байна. ОУВС үүнд баярлаж байгаа бөгөөд Хятад улстай хамт үүний төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргах болно гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе