|
|
||
Одоо Шаньдүн мужийн Рижао хот гадаадтай хамтран ажиллах, ерөнхийлсөн зам харилцаа, олон улсын худалдаа ложистик, хөрөнгө санхүүгийн гүйлгээ, торгоны замын соёлын бүтээн байгуулалт зэрэг таван шинэ системийг яаравчлан байгуулж, "тавын байгуулалт"-аар "таван талын саадгүй харилцаа" буюу бодлогын харилцаа, зам дэд бүтэц, худалдаа солилцоо, валютын гүйлгээ, иргэдийн харилцаа зэргийг ахиулж, "нэг бүс нэг зам" дагуу бүсийн дэд бүтцээр харилцан саадгүй нэвтрэлцэхэд тохирсон үйлчилгээг эрчимжүүлэх болно.
Рижао боомт бол тус хот болон "нэг бүс нэг зам" дагуу бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн гол эх баялаг юм. Хятадын тэнгис дагуу боомтын хувьд, ноднин Рижао боомтоор 353 сая тонн ачаа бараа дамжин өнгөрч, дэлхийн боомтуудаас 11-т орсон юм. Рижао хот хийгээд Киргизийн Кара Балта хот урьд хожид найрсаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Казахстаны холбогдох аж ахуйн нэгжтэй олон хэлбэрийн хамтын тээврийг хөгжүүлэх, хил дамнан чингэлэг тээвэрлэх зэрэг талаар стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Турк улстай эдийн засаг худалдаа, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм.
Зүүн талаараа Номхон далай хүрч, БНСУ, Японтой усаар хиллэдэг давуу талтай учраас Рижао болон Зүүн Ази, АСЕАН хоорондын олон улсын худалдаа өдөр ирэх тусам хөгжиж, ялангуяа БНСУ-тай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа дорвитой хөгжүүлсээр байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |