• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Дэлхийн эрчим хүчний цэнхэр ном" гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-16 17:26:24

15-нд, Хятадын НШУХ 2015 оны "Дэлхийн эрчим хүчний цэнхэр ном" гаргаж, олон улсын эрчим хүчний зах зээлийн зүгээс "нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлэн, Ази номхон далайн эрчим хүчний зах зээлийн нэгдлийн үйл явцыг биелүүлэхэд ашигтай боломж хангалаа гэж тэмдэглэжээ.


2014 оноос хойш олон улсын эрчим хүчний зах зээлд чухал өөрчлөлтүүд гарсны дотор газрын тосны зах зээлд асар их донслолт үүсэж, ханш нь мянганы 50 хувиар унасан юм. ам.долларын ханш өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нөхцөлд газрын тосны хангамж тогтвортой байж, ханш доор байгаа нь дэлхийн эрчим хүчний бүтцэд өөрчлөлт гаргах төдийгүй цаашдаа дэлийн улс төр, эдийн засгийн тогтолцоонд нөлөөлөх юм.

Хятадын НШУХ-гийн хилийн нутгийн асуудлын судалгааны газрын дарга Шин Гуачэн хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд дэлхийн эрчим хүчний асуудал нь дэлхийн эдийн засагт төдийгүй дэлхийн тогтолцоо, олон улсын геополитикт ч алс хэтийн нөлөө үзүүлж байна. Тэр мөртөө энэхүү нөлөө үргэлжилсээр байгаа юм. Эрчим хүчний асуудлыг том, жижиг улс орон бүгд л өрсөлдөөндөө хэрэглэдэг боллоо" гэжээ.


Тус салбарын мэргэжилтний үзэж байгаагаар, эрчим хүчний үзүүлэлтүүд улс орны улс төр, эдийн засаг, гадаад харилцаа зэрэг олон салбарт гүн гүнзгий нөлөөлөхийн зэрэгцээ нийгмийн амьдралд ч нэвтрэн орж ирж байна.


НШУХ-гийн эрдмийн зөвлөлийн дарга Ма Юань хэлэхдээ, "Эрчим хүчний асуудал нь зөвхөн эрдэмтэд, засаг захиргаа, зөвлөхүүдийн анхаарал тавьдаг зүйл биш, энэ бол улс орон, ард иргэдийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой асуудал юм. Эрчим хүчний асуудал нь бирж, газар эдэлбэр, хүнс ногооны зах гээд бүх төрөлд нөлөөгөө өгөх тул хүн бүхний амьдралтай холбогдож байдаг " гэлээ.


Энэ удаагийн гаргасан цэнхэр номд, Хятад улсын хэрэгжүүлж байгаа "нэг бүс нэг зам"-ын стратегийн эрчим хүчний хөгжлийн нөлөөллийн асуудлыг судалсан дүнг тэмдэглэжээ. "Нэг бүс нэг зам"-ын стратегийн шугам нь Хятадын эрчим хүчний импортын 2 том шугамтай үндсэндээ нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл эх газраар бол Орос, Төв Азиар Хятадад орж ирнэ. Усан замаар бол Дундад дорнод, Африкаар дамжин Энэтхэгийн далай, Малаккийн тэнгисийн хоолой, өмнөд тэнгисээр өнгөрөн Хятадад орж ирдэг. Хятадын олон улсын худалдааны энэ 2 уламжлалт шугамтай үндсэндээ давхцаж байгааг тус номд онцолсон юм.


Эрчим хүчний гадаад харилцааны талаар танилцуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй бөгөөд худалдан авах хүчин чадалтай байх шаардлагатайг мэргэжилтнүүд мөн сануулж байна. Хятадын тэнгисийн нефтийн судлалын хүрээлэнгийн ерөнхий инженер Чэнь Вэйдүн хэлэхдээ: "Хятад улсын дэлхийтэй холбогдож буй ажил хэрэг аль ч үеэс илүү хөгжиж байгаа бөгөөд мөн нэмэгдсээр байна. Хятад улс хөгжиж буй орнуудын дотроо хамгийн их худалдан авах чадалтай улс болсны хувьд энэхүү эрх чадлаа гүйцэд ашиглах хэрэгтэй. Худалдан авах чадал бол даруй үг хэлэх эрх мөн" гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе