• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ" уралдаан болов

CRI       (GMT+08:00) 2015-06-16 09:52:26

БНХАУ-ын ӨМ-ын Шинэ барга баруун хошууны Ухуулах суртачилгааны мэдээ мэдээллийн албанаас санаачилж, Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Хөгжимт драмын театруудтай хамтран зохион байгуулсан Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөл, соёл урлагийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ард иргэддээ түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилготой "Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ" Хятад, Өвөр Монгол дууны уралдааныг санаачлан мэргэжлийн бус дуулаачдын дунд хоёр үе шаттай явагдах ая дууны уралдааныг 5-р сараас эхэлж зарлаад 2015 оны 6-р сарын 11-ний өдөр анхан шатны шигшилтээ Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Тус уралдаанд "QUEENS" хамтлаг "Дэлхий ертөнц хайраар дүүрэн" дуугаар 12-р сургуулийн сурагч Мөнхжаргал нар дуулж, "Эгшиглэн хамтлаг"-ийн "Ширээний найз" 5-р сургуулийн Бямбацогт зэрэг 7 сурагч дуулж, Хасархүүгийн Зулсар "Сар миний сэтгэлийг илэрхийлнэ" 1-р сургуулийн 10в ангийн сурагч зэрэг 30 гаруй Дорнодчууд хятад, Өвөр Монгол дууг хятад, монгол хэлээр дуулж, дуундаа бүжиглэж, хоёр гурван хоолой салгаж, хятад үндэстний хувцсаар тэмцээний зорилгыг тодотгож чаджээ. Эхний шатанд 9 оролцогсод шалгарч дараагийн шатны шалгаруулалт гала концертод оролцох эрхээр шагнууллаа.

"Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ" уралдааны дараагийн шат 7-р сард БНХАУ-ын ӨМ-ын ШББХ-нд Намын хорооны Ухуулах суртачилгааны мэдээ мэдээллийн албанаас Алтан-Эмээлд зохион байгуулна. /Цэнгэл/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе