|
|
||
Хятад, Монгол хоёр улсын найрамдал, соёл урлагийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр улсын адил үсэг бичгийг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилготой Хятад Монгол хоёр улсын Хоёр дахь удаагийн "Уянга Монгол" уран бичлэгийн үзэсгэлэнг 2015 оны 6 дугаар сарын 10-нд Хятад улсын Өвөр Монголын Шинэ барга баруун хошууны Ухуулах суртачилгааны Утга урлагийн холбоо, Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэсээс эрхэлж, ШББХ-ны Уран бичлэгийн нийгэмлэг, Гадаад алба хамтран зохион байгуулж Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын санд үзэсгэлэн гаргав.
Үйл ажиллагааг ШББХ-ны Ухуулах суртачилгааны санаачилгаар Хятадын Хармөрөн муж, Хянган, Жирэм, Гуанжөү, Манжуур, Хайлаар, Эвенх, Шинэ барга баруун хошуу, Монгол улсын Дорнод аймгийн уран бичээчид оролцсон уйгуржин монгол уран бичлэгийн үзэсгэлэнг Дорнодчууддаа сонирхууллаа. /Цэнгэл/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |