|
|
||
6-р сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн засаг даргын тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс ӨМ-ын "Алшаа айл" вийчат группийн хамт олон Монгол улсын иргэдэд дэмжлэг үзүүлсэнд талархаж, тэдэнд өргөмжлөл, талархлын бичиг гардуулжээ. "Алшаа айл" вичат группийн Монгол улсын өнчин хүүхдүүд, ядуу өрхөд монгол гэр бэлэглэх ажилд хамтран ажилласан Монгол улсын "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"- ТББ-ыг үүсгэн байгуулагч Алтантунгалаг энэ удаа зориуд Монгол улсаас зорьж ирж, "Алшаа айл" вийчат группийн хамт олонд Монголын талаас өгсөн өргөмжлөл, талархлын бичгийг гардуулсан юм.
"Алшаа айл" вичат гишүүн, Хятадын олон нутгийн монголчууд Монгол улсын эмзэг бүлгийн иргэдэд хувцас хандивлах ажлыг хоёр сарын хугацаанд зохион байгуулж, таван зуу гаруй хувцсыг монгол улсад илгээжээ. Үүнээс гадна "Алшаа айл" группийн Алшаа нутгийн монголчууд мөнгө хандивлаж, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 5-р хороололд амьдардаг зургаан хүүхэдтэй Аягүл хэмээх казак бүсгүйн гэр бүл, аав нь барилгаас унаж нуруу нь гэмтсэн таван хүүхэдтэй гэр бүлд монгол гэр бэлэглэсэн байна.
ӨМ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд төрж өссөн Алтантунгалаг одоо Монгол улсад ажиллаж амьдарч байна. "Монгол улсын маш олон эмзэг бүлгийн хүмүүсийг харсан. Тэднийг хараад ямар нэгэн аргаар тус дэм хүргэе гэж Ар, Өвөр Монголчуудаа уриалж Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян зохион байгуулсан юм. Өвөр Монголчууд мань Монголоо гэсэн сэтгэлээрээ Монгол улсын Дундговь аймгийн таван сургуулийн 330 гаруй өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хувцас бэлэглэж, мөн тэдний сарын хоол хүнсийг бэлтгэн өгч, өрхийн гэртэй болгосонд баярлаа гэж Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян ТББ-ыг үүсгэн байгуулагч Алтантунгалаг ярьж байлаа.
"Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |