|
|
||
Өвөр Монголын Рудиогоос зохион байгуулж буй "Удмын Алтан Хэлхээ - Үүх Түүх Өв Соёл" сурвалжилгын багийнхан 6-р сарын 12-ны өдөр Хармөрөн мужийн төв Харвин хотод дөрөө мулталлаа. Харвин хотын нутагт хүн оршин суурьшиж эхэлснээсээ 300 гаруй жилийн түүхтэй болсон бол Монголчууд энэ хот ба түүний эргэн тойрон нутагт аж төрөөд мөн 300 гаруй жилийг үзжээ. "Хрвин" гэдэг нь "мөрний хавь дахь айл" гэх Монгол үгнээс үүсэлтэй гэдэг. 1981 онд Харвинд амьдарч буй Монгол хүн 1600 гаруй байсан бол одоо болоход 15 мянгыг давжээ.
Харвин хотын Монголчуудын эх сурвалжийг тодруулбал, эрт дээр үеэсээ энд амьдарч байсан иргэдийн үе хойч, ажил албаны улмаар энд ирж ажилласан хүмүүс, Харвинд сургууль боловсрол эзэмшээд эндээ үлдэж ажиллагсад, Харвин хотонд ажлын томилолтоор ирэгсэд, Харвин хотод цэргийн алба хаагчид, Харвинд бизнес худалдаа эрхлэгчид, садан төрлөө түшихээр Харвинд ирэгсэд зэрэг бий.
Харвин хотын Монголчууд 1981оны 7-р сарын 23-ны өдөр анхны наадмаа зохион байгуулснаас хойш өнөөг хүртэл нийт 32 удаа болж байна. Эндэх Монголчууд наадмаараа мөн хүчит бөхөө барилдуулан, сур сум харвах, шатар тавих, бул шидэх зэрэг уламжлалт тэмцээн өрнүүлдгээс гадна бас олс татах, ойр зайн гүйлт, бөөрөнцөг түлхэх зэрэг спортын арга хэмжээнүүд зохиодог болжээ.
Харбин хотын Үндэстний музейн дэд захирал хатагтай Чэнь Юйзи болон Хармөрөн мужийн үндэстний боловсролын дээд сургуулийн багш Оюундалай Өвөр Монголын Рудиогийн сэтгүүлчдийн хамт
Харвин хотын Монголчуудын 10-р наадмын үеэр
Харвин хотын түүх дурсгалын газрууд
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |