|
|
||
Эгшиг долоогоор чуулдаг "Монгол хэл соёлын ангиуд" цуврал мэдээлэл
"Чармай" Монгол хэл соёлын анги
"Чармай" Монгол хэл соёлын анги нь интернет сүлжээний нэг зүйлийн програм хангамж болох ҮҮ дуут програм хангамжийн тавцанг ашиглан Монгол хэл заадаг цахим сургалтын анги болно. Уг цахим сургалтын анги 2013 оны 1-р сарын 25-аас ҮҮ тавцангийн 148608 дугаар дээр хичээллэж эхэлсэн байна. Нэг долоон хоногт 6 өдөр, орой болгоны 8-10 цагийн хооронд хичээллэдэг ажээ. Энэхүү цахим сургалтын ангид нутаг нутгийн монголчууд сайн дурын багш ажилтан болохоо бүртгүүлж оролцдогоор оюутнууд, төрийн байгууллагын албан хаагч, хувийн бизнесмен, малчин тариачин, гадаадад байгаа хүмүүс гээд зүг бүрийн хүмүүс хүчээ өргөж байдаг. Монгол үг хэл үсэг бичиг сурахыг хүссэн хүн бүхэн энэ цахим сургалтын сүлжээнд нэрээ бүртгүүлж, хичээлийг нь ямар ч төлбөргүй сонсох боломжтой.
"Чармай" Монгол хэл соёлын анги нийт багш ажилтан болон Монгол хэл сурч байгаа хүмүүсийн хамтын хүчин чармайлтаар бүртгүүлсэн гишүүн 600 гуруй болжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |