• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын хөрөнгө оруулалт банк санхүүгийн хамтын ажиллагаа нааштай ахиц гаргаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-16 21:03:23

Хятад, Орос хоёр орны удирдагч нарын дэмжлэгтэй явагдаж байгаа хоёр орон хоорондын хөрөнгө оруулалт, банк санхүүгийн хамтын ажиллагаа нь Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны тэлж өргөжих чухал салбар болж байна.

Сэтгүүлч саяхан Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос мэдээлснээр, 2014 онд Хятад улсын Орост шууд хөрөнгө оруулсан хэмжээ нь 740 сая ам долларт хүрч, дараалан 4 жил 700 сая ам доллараас дээш байхаа баримталсан бол 2014 оны эцэс гэхэд Хятад улсын Орост оруулах хөрөнгийн нөөцийн хэмжээ нь 8 тэрбум ам долларт хүрчээ. Хэрвээ гуравдагч талаар дамжсан хөрөнгө оруулалтыг тооцвол 2014 оны эцсээр Хятад улсын Орост хөрөнгө оруулсан хэмжээ нь 33 тэрбум ам долларт хүрч, боловсруулах, барилгын материал, авто машин, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг олон салбарыг хамарчээ.

Өнгөрсөн оны 10-р сард Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Орост айлчлах үеэр хоёр талаараа 150 тэрбум юанийн өртөг бүхий валют солилцох гэрээ байгуулснаас нааш үндэстэн дамнан юаниар тооцоо хийх нь огцом нэмэгдэж, 2014 онд Оросын Хятад Банкаар дамжуулан хийсэн тооцоо нь 13 тэрбум 300 сая юаньд хүрч, 2013 оныхоос 635 хувиар нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалт, банк санхүү, том төслийн хамтын ажиллагаа зэргийн түлхэцтэй Хятад Оросын худалдаа нь 2014 онд 6.8 хувиар буюу 95 тэрбум 300 ам долларын шинэ рекорд тогтоосон бол энэ жил хоёр орны худалдааны хэмжээ нь 100 тэрбум ам долларт хүрч мэдэх юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе