• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөхнуур цом"-ын цахилгаан хөдөлгүүрт машины 2 дахь тэмцээн эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-17 11:33:18

2015 Хятадын Хөхнуурын ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын яармаг ба "Хөхнуур цом"-ын цахилгаан хөдөлгүүрт машины 2 дахь тэмцээн 16-ны өдөр Хөхнуур мужийн Си Нин хотноо эхэллээ. Үзэсгэлэн яармагт оролцох хүний тоо 12 мянга гаруйд хүрээд байна. Тус яармаг үйлдвэрлэлийн хөгжил, дээд чуулга уулзалт, эдийн засгийн хөрөнгө оруулалт, тэмцээн зэрэг олон хөтөлбөртэй. "Нэг бүс нэг зам" дагуух орнууд, орон нутгийн солилцоо ба хамтын ажиллагааг ахиулах зорилгоор бүс нутгийн худалдааны гүйлгээ, гол үйлдвэрлэл, хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлэх зорилготой юм. Хятадын үйлдвэр мэдээлжүүлэлтийн яам, үйлдвэр худалдааны ерөнхий газар зэрэг 18 яам хороо, 31 муж хот өөртөө засах орон ба Хонгконгийн Чэндүд суугаа төлөөлөгчийн газар, түүнчлэн төвийн 37 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид холбогдох арга хэмжээнд оролцов.

Уг яармаг "Нэг бүс нэг зам"-ын орнуудын павильон байгуулж, "нэг бүс нэг зам"-ын хөгжлийн хүрээнд 9 гол сэдвээр эдийн засаг худалдааны 25 арга хэмжээг зохионо. Түүнчлэн олон салбарын өвөрмөц үйлдвэрийн төслүүдэд гарын үсэг зурна.

Цахилгаан хөдөлгүүрт машины тэмцээн 6-р сарын 16-наас 18 хүртэл үргэлжилж, 8 тэмцээний хэсэг бүхий 916 километр аялна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе