|
|
||
МУ-ын Энх тайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д. Загджав мэндчилгээ дэвшүүлж байна
"Олон улсын энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд МУ, БНХАУ, ОХУ-ын оролцоо" сэдэвт Улаанбаатрын уулзалт өчигдөр МУ-ын ГХЯ-д зохион байгуулагдав.
ОХУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Е. Г. МИхйлов мэндчилгээ дэвшүүлэв
Уулзалтанд МУ-ын Энх тайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав, БНХАУ-ын Энх тайван, зэвсэг хураахын төлөө нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Тао Тао, ОХУ-ын Олон улсын энх тайвны холбооны Олон улсын хөтөлбөрийн зохицуулагч В. А. Петров нар өөрийн орны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо. Тэд уулзалтын гол сэдэв болон гурван орны хамтын ажиллагаа, нэн ялангуяа БНХАУ-ын санаачилсан "Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах", МУ-ын дэвшүүлсэн "Тал нутгийн зам", ОХУ-ын дэвшүүлсэн " Европ Азийн эдийн засгийн холбоо байгуулах" санаачилгуудыг хэрхэн холбох асуудлаар өөр өөрийн санал бодол, байр суурыг илэрхийлсэн юм. Мөн "Олон улсын энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд МУ, БНХАУ, ОХУ-ын гүйцэтгэх үүрэг", "Бүх нийтийн гэрэлт энх тайван руу хамтдаа", "Энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийг хамтран хамгаалах","МУ болон зүүн хойд Азийн аюулгүй байдал", "БНХАУ, МУ, ОХУ-ын аюулгүй байдал, хамтын ажиллагаа" зэрэг илтгэл тавьсан байна.
БНХАУ-ын Энх таван, зэвсэг хураахын төлөө нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Тао Тао мэндчилгээ дэвшүүлэв
Гурван орны энэ уулзалтыг өнгөрсөн онд анх удаа БНХАУ-ын Ши-ань хотод зохион байгуулж, хоёрдох уулзалтыг МУ-ын нийслэл Улаанбаатар хотод хийхээр тохиролцсон байна. Харин гуравдах уулзалтыг ирэх онд ОХУ-д хийх юм. Энэ уулзалтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар гурван тал харилцан тохиролцсон бөгөөд Казахстан улс ч энэ уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\
хурлын талбай
хамтын зураг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |