• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн стратеги хийгээд эдийн засгийн 7-р яриа хэлцэл эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-24 09:51:23

Олон улсын онлайн мэдээ: Орон нутгийн цагаар өчигдөр үдээс өмнө, Хятад Америкийн стратеги хийгээд эдийн засгийн 7-р яриа хэлцэл болон Хятад Америкийн нийгэм соёлын солилцооны дээд давхаргын 6-р зөвшилцөл АНУ-ын Төрийн департаментад албан ёсоор эхэлсэн юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден, ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри, ерөнхий сайдын орлогч Ван Ян, АНУ-ын Сангийн сайд Жакоб Лев, Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечи нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.

Дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчийн хувьд, ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Керритэй хамтран нийгэм соёлын солилцооны дээд давхаргын зөвшилцөлийг даргалав. Ерөнхий сайдын орлогч Ван Ян, Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечи нар дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчийн хувиар, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай төлөөлөгч буюу Төрийн нарийн бичгийн дарга Керри, Сангийн сайд Жакоб Лев нартай хамтран стратеги хийгээд эдийн засгийн тус ээлжийн яриа хэлцлийг даргалсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе