|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 24-нд Бээжинд Бельгийн хаан Филиптэй дахин хэлэлцээ хийлээ. Ши Жиньпин дарга Бельгийн хааны угсааныхны Хятад Бельги хоёр орны харилцааны хөгжилд асар их хувь нэмэр үзүүлснийг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, таны энэ удаа Хятадад хийсэн айлчлал баялаг үр дүнтэй боллоо. Бидний хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа бүх талаар тогтвортой хөгжиж байна. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, худалдааны хэмжээ өсөн нэмэгдэж, нийгэм соёлын харилцаа гүнзгийрч байгаа явдалд сэтгэл хангалуун байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийн хөгжлийн замыг баримтлан, улс орны дүр төрхөө сайжруулж чадсан нь ард түмний ашиг сонирхолд нийцэж байгааг практик нотоллоо. Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнан, дэлхийн энх тайван тогтвортой хөгжилд том орны хариуцлагатай байр сууриар хандаж байгаа юм гэжээ.
Ли Кэчян, Юй Жэншэн нар ч Бельгийн хаан Филиптэй тус тус уулзаж хэлэлцээ хийжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |