|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр Бээжинд Бельгийн хаан Филиптэй хэлэлцээ хийлээ. Хоёр орны тэргүүн Хятад Бельгийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд үнэлээд, цаашид хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ өсөлт, чигийг бий болгон, иргэдийн хэлхээ холбоог гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Дарга Ши Жиньпин хаан Филипд Хятадын талын санаачилж буй "Нэг бүс нэг зам"-ийн байгуулалтыг танилцуулаад, Азийн дэд бүтцийн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаа Бельгийн талыг сайшаасан байна. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Бельгийг элсэх явдлыг бололцож дэмжинэ гэж онцолжээ.
Филип хэлэхдээ: "Хятадын талын санаачилсан "Нэг бүс нэг зам" байгуулалтыг Бельгийн тал сайшааж байна. Хятадын Европ дахь найдвартай түншийн хувьд, өөрийн давуу талаа ашиглан Европт ажил төрөл эрхлэхэд нь гүүр болоход бэлэн байна. Мөн Хятадтай эдийн засаг, худалдаа, инноваци, боловсрол, биотехнологи, эм эмнэлэг, эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг салбарт хамтран ажиллахад Бельги бэлэн байна" гэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн сансар судлал, гааль, шинжлэх ухаан технологи, орон нутгийн хамтын ажиллагаа, цөмийн түлш, боловсрол зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |