• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн эдийн засгийн яриа хэлэлцээ ард иргэд аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжөө хүртээх болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-06-24 11:36:00

Хятад Америкийн стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтонд нээлтээ хийлээ. Хятад улсын дарга Ши Жиньпины онц төлөөлөгч Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян болон АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн онц төлөөлөгч Сангийн сайд Иаков нар хуралд оролцож үг хэлэв.

Ван Ян: Эдийн засгийн хамтын ажиллагаа нь Хятад Америкийн харилцааны "тогтворжуулагч чулуу" болон "хөдөлгүүр" мөн. Эдийн засгийн яриа хэлцээ өрнүүлэх нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны дутагдаж болшгүй индэр юм. Яриа хэлэлцээ нь хоёр талын хамтын ажиллагааг түргэтгэж, хоорондын зөрчлийг зохицуулж, илүү үр ашигтай болгоход хүчин чармайлт гаргах ёстой" гэлээ.

Иаков, Америк Хятадын стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээ нь Америк Хятад хоёр орны харилцан ойлголцлыг зузаатгаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах болно. Хятад улс өөрчлөлтөө улам гүнзгийрүүлж, Америк, тэрчлэн дэлхийн эдийн засагт чухал үр нөлөөтэй болж байна. Америк Хятад хоёр орон яриа хэлэлцээ ойлголцлоо гүнзгийрүүлж, хоёр орны хөгжлийг түргэтгэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулахад хичээл зүтгэл гаргах ёстой гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе