|
|
||
Меррилл Линч банкны дэлхийн эдийн засгийн судалгааны холбооны дарга Ethan Харрис 23-нд хэлэхдээ, Хятадын засгийн газраас эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байгаа учраас сүүлийн хагас жилд Хятадын эдийн засаг тогтвортой өсөх төлөвтэй байна гэжээ.
Меррилл Линч банкнаас Нью-Йоркт зохион байгуулсан 2015 оны дунд шатны дэлхийн эдийн засгийн симпозиум дээр, Ethan Харрис хэлэхдээ: Сүүлийн үед Хятадын эдийн засгийн өсөлт ил тод удааширч байгаа. Эдийн засгийн гол үзүүлэлт урьдчилсан төсөөлөлд хүрч чадахгүй байгаа ч эдийн засагт нөлөөлөх олонх арга хэмжээ зохих цаг хуацаа шаардах учраас сүүлийн хагас жилд Хятадын эдийн засаг 7%-ийн тогтвортой өсөлтийн хурдаа хэвээр хадгалах болно гэжээ.
Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүчийг хэрэглээ тийш шат дараатай шилжүүлэхийг Ethan Харрис санал болгов. Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг олон талаараа эдийн засгийн боловсронгуй цогцтой төсөөтэй байгаа, хөгжлийн цаг үетэй харьцуулахад, эдийн засгийн бүтэц дэх хэрэглээний эзлэх хэмжээ зарим талаар тэнцвэргүй байдаг юм гэжээ.
Ethan Харрис: Урт хугацааны хувьд, Хятадын эдийн засаг 7% -ийн өсөлтийн хурдаа хэвээр хадгалах гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй юм. Хойшид эдийн засгийн өсөлтийн хурд аажмаар буурах боловч Хятадын эдийн засгийн хувьд энэ нь гай гамшиг биш. Учир нь олон төрлийн дорвитой өөрчлөлт явагдаж байгаа болохоор, Хятадын эдийн засаг улам эрүүл, улам тэнцвэртэй буюу хөгжлийн шинэ байдалд орох болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |