|
|
||
Хятад Америкийн стратеги хийгээд эдийн засгийн 7-р яриа хэлцэл болон Хятад Америкийн нийгэм соёлын солилцооны дээд давхаргын 6-р зөвшилцлийн нээлтийн ёслол Вашингтон хотноо өчигдөр боллоо. Дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, ерөнхий сайдын орлогч Ван Ян, Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечи нар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай төлөөлөгч Төрийн нарийн бичгийн дарга Керри, Сангийн сайд Жакоб Лев нар нэгдсэн нээлтийн ёслолд оролцон үг хэлжээ.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн хэлэхдээ: "Хүмүүнлэгийн солилцоо, улс төрийн итгэлцэл, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Америкийн харилцааны харилцан туслах гурван том тулгуур болж байдаг юм. Хятад Америк шинэ хэлбэрээр өндөр дээд хэмжээнд харилцан тохироход улс төрчид, дипломатууд хүчин зүтгэл гаргахаас гадна ард түмэн ойлгож дэмжих шаардлагатай. Хоёр орны ард түмэн харилцан ойлголцож, танилцахад Америкийн талтай хамтран индэр нь болж өгөхөд бид бэлэн байна. Мөн дорно өрнийн соёлоос харилцан суралцах нөхцөл бүрдүүлж, Хятад Америкийн харилцааг нэн өндөр, уян хатан, өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий болгоход бид бэлэн байна" гэжээ.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян хэлэхдээ: "Хятад Америк дээд хэмжээний, тал бүрийн яриа хэлцлийн тавцан байгуулж байгаа нь том гүрний харилцаа боловсронгуй болж байгааг харуулж байна. 7 жилийн турш, Хятад Америкийн стратеги эдийн засгийн яриа хэлцлийн сэдэв тасралтгүй өргөжиж, Хятад Америкийн харилцаанд шинэ хүч сэлбэн дэлхийн хамтын хөгжилд тус дөхөм үзүүлсээр байна. Энэ удаагийн яриа хэлцлийг дарга Ши Жиньпингийн анх удаа Америкад төрийн айлчлал хийхээс өмнө зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой, үүрэг хариуцлагатай ажил юм. Америкийн талтай харилцан яриа хэлцээр байгуулж, дарга Ши Жиньпингийн айлчлалд бат бэх үндэс суурь тавьж өгөхийг Хятадын тал хүсэж байна" гэжээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жон Байден хэлэхдээ: Хятад улс асар их амжилт олж, эдийн засаг, соёлын хөгжил, цэцэглэлт нь Ази, тэрчлэн дэлхийн хөгжилд чухал түлхэц болж байна. Хятад улс Солонгосын цөмийн асуудал, Ираны цөмийн асуудал, цаг уурын өөрчлөлт, Ебола вирустай тэмцэх, терроризмтой тэмцэх, НҮБ-ын энхийг сахиулах зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар нэн чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайваны хөгжил, дэвшилд чухал хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ. Америк Хятад улс олон салбарт хамтран ажиллаж, амжилтнд хүрсэн. Хятадын талтай олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шударга, эрүүл өрсөлдөөн өрнүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохистой зохицуулан, Америк Хятадын урт хугацааны тогтвортой харилцааг байгуулан 21-р зууны дэлхийн сорилтыг хамтран хэрэгжүүлэхэд Америкийн тал бэлэн байна гэжээ.
Энэ удаагийн яриа хэлцэл, зөвшилцөлд Хятад Америкийн холбогдох салбарын 500 гаруй төлөөлөгч оролцжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |