|
|
||
24-нд Вашингтонд Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечи, ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай төлөөлөгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керритэй хамт Хятад Америкийн стратеги, эдийн засгийн 7-р яриа хэлцлийн хүрээнд болсон Хятад Америкийн "тэнгисийн хамгаалалт"-ын тусгай хуралд оролцов. Ян Жиечи, Хятад Америк хоёр орон хамтын ажиллагааны үр бүтээлийн өнөөгийн үндэс суурин дээр улам хичээн зүтгэж, "тэнгисийн хамгаалалт"-ыг Хятад Америкийн хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг болгохоор хичээх ёстой гэжээ.
Ян Жиечи, Хятад Америк хоёр тэнгисийн том гүрэн. Хүн төрөлхтөн тэнгис далайд хайн шинжилгээ хийх, түүнийг нээн ашиглах, арчилж хамгаалах талаар идэвхтэй хувь нэмэр оруулсан болохоор дэлхийн тэнгисийн бүсийг засан сайжруулах талаар өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой юм. Сүүлийн жилүүдэд, хоёр талын тэнгисийн салбар дахь бодлогын солилцоо, бодит хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, тэнгис далайн шинжлэх ухаан, тэнгисийн хууль хэрэгжилт, тэнгис дэх үйл ажиллагааны аюулгүй байдал, тэнгисийн эх баялагийг тогтвортой ашиглах, тэнгис дэх хайлт авралт зэрэг олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэв гэжээ.
Тэрээр, шинэ нөхцөлд, Хятад Америк хоёр орон цаашид улам хичээн зүтгэж, "тэнгисийн хамгаалалт"-ыг Хятад Америкийн хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг болгохоор хичээх ёстой. Хоёр тал өнөөгийн яриа хэлцэл, хамтын ажиллагааны механизмыг гүйцэд ашигласны үндсэн дээр, харилцаа холбооны зам сувгаа тасралтгүй баяжуулж, яриа хэлцлийн давтамжаа нэмэгдүүлж, тэнгисийн экологийн соёлын бүтээн байгуулалт, тэнгисийн хүрээлэн буй орчны хяналт хэмжилт, загасны аж ахуйн эх баялагийн хамгаалалт зэрэг талаарх бодит хамтын ажиллагааг хамтдаа хайн судалж, туршлагаа харилцан солилцож, давуу талаа харилцан нөхвөрлөж, хожим хойч үедээ цэнхэр далай, хөх тэнгэр үлдээж өгөх ёстой гэж цохон тэмдэглэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |