• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Яньдүн Америкийн төрийн нарийн бичгийн дарга Керритэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-06-25 16:11:03

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий садын орлогч Лю Яньдүн 24-ны өдөр Вашингтонд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Керритэй уулзав.

Лю Яньдүн, Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцоо, дээд давхаргын зөвшилцөх механизм нь хоёр орны ард түмний итгэл, найрамдал, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Сүүлийн жилүүдэд, Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй хөгжиж, баялаг үр дүнд хүрчээ. Хойшид бид Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцоо, дээд давхаргын зөвшилцөх механизмын байгуулалтыг улам эрчимжүүлж, дээд давхаргын төлөвлөлтийг эрчимжүүлж, төслийн хэрэгжилтийг анхааралдаа авч, ирээдүйн хамтын ажиллагааг сайн төлөвлөж, гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан техник, соёл, спорт, эмэгтэйчүүд, залуучууд, эрүүл хамгаалал зэрэг салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх ёстой гэжээ.

Керри, ноднин жил Америк Хятадын хүмүүнлэгийн солилцоо баялаг үр дүнд хүрсэн юм. Америк Хятадын хүмүүнлэгийн солилцоо ялангуяа залуучуудын солилцоо нь хоёр орны ард түмэн хоорондын ойлголцоо, итгэл болон найрамдлыг нэмэгдүүлэхэд маш чухал юм гэдэгт би итгэж байна. Америк Хятадын хүмүүнлэгийн солилцоо, дээд давхаргын зөвшилцөх механизмын хөгжлийн ирээдүй саруул уудам байна гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе