|
|
||
Балбын ерөнхийлөгч Яадав, ерөнхий сайд Койрала нар 24--ний өдөр Катмандуд Хятадын гадаад харилцааны сайд Ван И-тай тус тус уулзав.
Яадав, Койрала нар хэлэхдээ, Балбын хамгийн хүндрэлтэй үед Хятадын засгийн газар гадаад харилцааны сайдаа томилж, Балбын сэргээн босголтын олон улсын хуралд оролцуулж байгаад маш их баярлаж байна. "4.25"-ын газар хөдлөлтийн дараа Хятадын удирдагч, засгийн газар, орон нутгийнхан ба олон салбарын зүтгэлтнүүд хамгийн түрүүнд халуун гараа сунгаж, авран тусалсан юм. Энэ нь Хятад улс хамгийн найдвартай найз, хөрш, түнш гэдгийг харуулж байна. Хятадтай хамт бие биедээ тусалж, Балба Хятадын бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй ахиулахад бэлэн байна. Мөн газар хөдлөлтийн гамшигт өртсөн Түвдийн иргэдтэй сэтгэлээ хуваалцаж байна гэв.
Ван И, Хятад Балба дотнын хөрш юм. "4.25"-ын хүчтэй газар хөдлөлтөд хоёр орон хамт гамшигт өртөж, хоёр засгийн газар, ард түмэн бие биедээ тусалж, хүнд бэрхийг хамт туулсан юм. Хойшид Балбын талтай нягт хамтран ажиллаж, сэргээн босголтын ажилд чадлын хэрээр дэмжлэг үзүүэлэхэд бэлэн байна гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |