• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Яньдун дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын семинарт оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-06-25 10:08:58

Энэ сарын 24-нд, Хятадын ерөнхий сайдын орлогч Лю Яньдун Америкийн эрүүл мэнд олон нийтийн үйлчилгээний сайд Бурвейлын хамт Вашингтонд болсон Хятад Америкийн Эбола ба дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын семинарт оролцож үг хэлэв.

Лю Яньдун, аль ч улс оронд уламжлалт халдварт өвчин, шинэ вирусийн өрсөлдөөн сорилт нүүрлэж байна. Хятад улс шинэ вирусийн халдвараас сэргийлэх ажлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, дэлхийн хэмжээний онц байдлыг зохицуулах ажиллагаанд нааштай оролцсоор ирсэн юм. Хагас зуун жилийн турш, Хятад улс 66 улс орон, бүс нутагт эмчилгээний багийн 23 мянган эмч сувилагч илгээж, давхардсан тоогоор 270 сая өвчтөнийг эмчилсэн гэв.



Тэрээр, чадварлаг хүмүүс бэлтгэхийг эрүүл мэндийн хамтын ажиллагааны тэргүүлэх байранд тавьж, "Хятад Америкийн эмнэлгийн 100 захирлын харилцан айлчлалын төлөвлөгөө", "Хятад Америкийн эрүүл мэндийн салбарын 1000 хүний солилцооны төлөвлөгөө"-г сайтар хэрэгжүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн шинжлэх ухааны хамтарсан судалгааг эрчимжүүлж, уламжлалт анагаах ухаан, орчин үеийн эмчилгээний технологийг уялдуулан, дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улам олон оронд үр ашгийг нь хүртээхийг хүсэж байна гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе