• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын офицер дайчид сахилга батаараа онцгойрч байна

CRI       (GMT+08:00) 2015-06-25 10:14:57

24-нд манай сурвалжлагч МУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн сургалтын төвд болж буй "Хааны эрэлд-2015" олон улсын энхийг сахиулагчдын хамтарсан сургуультай танилцав. 24-нд явган цэргийн эргүүл, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн түгээх, иргэдийн үймээнийг намжаах, тэсрэх бодистой харилцах, дайны талбарт шархдсан хүмүүсийг аврах, тосгонд орж хориотой зүйл эрэн нэгжих зэрэг сургууль хийж байлаа.

"Хааны эрэлд-2015" олон улсын энхийг сахиулагчдын хамтарсан сургуульд анх удаа оролцож буй Хятадын Ардын Чөлөөлөх Армийн офицер дайчдын тухай сонирхсонд МУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн сургалтын төвийн дэд хурандаа Б.Эрдэнбат хэлэхдээ, Хятадын офицер дайчид ур чадварын хувьд бусад аль ч орны цэргээс дутах юм байхгүй. Харин сахилга батаараа онцгойрч байна гэлээ. 20-ны орой болсон хамтарсан урлагийн үдэшлэгт Хятадын офицер дайчид хоёр монгол дууг гайхалтай сайхан дуулж биднийг их баярлууллаа гэж тэр хэлж байлаа. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе