|
|
||
Хятад Оросын хэвлэл мэдээллийн чуулга уулзалт 25-нд Оросын Санкт Петербургт болж, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагатай ажилтнууд оролцжээ. Хятадын олон улсын радиогийн дарга Ван Гэн Нянь чуулга уулзалт дээр: "Нээлттэй, багтаамжтай, харилцан суралцах, хоёр орны хэвлэл мэдээллийн найрсаг хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ахиулах" сэдвээр үг хэлж, "Хятад Оросын харилцааны их тал үйлчлэх", "Хамтран ажиллаж нөлөөгөө өргөтгөх", "Хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны механизмыг байгуулах" гэсэн хоёр орны хэвлэл мэдээллийн солилцооны талаарх сэтгэгдлээ хуралд оролцогчтой хуваалцжээ. Тэрээр мөн Хятадын Олон улсын радио Хятад Оросын "Хэвлэл мэдээллийн солилцооны жил"-ийн хугацаанд Оросын талтай хамтран хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулжээ.
Ван Гэн Нянь эн тэргүүнд ХОУР Хятад Оросын хэвлэл мэдээллийн солилцооны хамтын ажиллагааг ахиулах талаар хийсэн ажлуудаа танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ:"Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай хоёр орон "Улсын жил", "Үг хэлний жил", "Аялал жуулчлалын жил" зэрэг ажиллагаа зохион байгуулсан. Улс орны арга хэмжээнд зохицуулан ХОУР-гоос төсөвлөн жилийн арга хэмжээний хүрээнд Оросын гол болох хэвлэл мэдээлэлтэй солилцоо хамтын ажиллагаа өрнүүлж хэвлэл мэдээллийн олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Одоо ХОУР Оросын 5 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагааны харилцаа тогтоосноос агентлаг, сонин, радио, телевиз, веб сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ нь Хятад Оросын соёлын солилцоо хамтын ажиллагааны урт хугацааны механизмыг тогтоосон байна" гэжээ.
Чуулга уулзалтын нээлт дээр Ван Гэн Нянь "Өнөөдрийн Орос" агентлагийн ерөнхийлөгч Дмитири Киселовын хамт "ХОУР, Өнөөдрийн Орос агентлагийн хамтын ажиллагааны гэрээ"-ний хавсралтад гарын үсэг зуржээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |