|
|
||
2014 онд Төвийн засаг захиргааны байгууллагын албаны зардлаар гадаадад жуулчлах, машин унаа авах, дайллага хийх зэрэгт 5 тэрбум 880 сая юань зарцуулжээ. Энэ нь төсвөлснөөс 1 тэрбум 271 сая юаниар бага гарсан үзүүлэлт юм.
Төрийн зөвлөлийн найдлагаар Сангийн сайд Лө Живий 28-нд 12 дохь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны 15 дэх хуралд 2014 оны төвийн төсвийн гүйцэтгэлийн тайланг танилцуулах үед ингэж хэлсэн байна.
Лө Живий хэлэхдээ, албаны зардлаар гадаадад жуулчлах, машин унаа авах, дайллага хийх зэрэг зардал хасагдсаны гол шалтгаан нь Төвийн 8 зүйлт санал болон арвилан хэмнэх шаардлагыг хэрэгжүүлж, гадаадад аялах зарим бүлгийг хасаж, албаны машин унааг чанд хамаарч, албаны зардлаар дайллага базаахыг дүрэмжүүлснээр холбогдох зарлага багасан байна гэжээ.
Бодитойгоор авч хэлбэл, гадаадад гарах зардал 356 сая юаниар хасагдаж, албаны зардлаар машин унаа авах зардал 528 сая юаниар хасагдаж, албаны зардлаар дайллага хийхэд 387 сая юаниар багассан байна. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |