|
|
||
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Урлагийн чуулга МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 28-нд анхны айлчлал тоглолтоо хийж, үзэгчдийн чин сэтгэлийн баяр талархалыг хүлээлээ. МУ-ын Ардын жүжигчин Хаянхярваа: "Би одоогоос 60 жилийн өмнө, өөрөөр хэлбэл 1955 онд 20 настай байхдаа БНХАУ-д айлчлан тоглолт хийж, Хятадын урлаг соёлтой танилцаж байлаа. Түүнээс хойш би Хятадын ард түмний урлаг, соёлыг хүндэтгэж явдаг болсон юм. Өнөөдөр маш сайхан тоглолт үзлээ. Энэ тоглолт нь ХАЧХ-ийн Дуу бүжгийн чуулгын маш өндөр соёл, урлагийн гайхамшигт түвшинг нотлож чадсан тийм сайхан тоглолт боллоо. Монголын үзэгчдэд төдийгүй надад маш их таалагдлаа" гэж хэлж байлаа. Тэрээр мөн "Цэрэг ба буу", "Цэргийн амралтын өдөр" зэрэг цэргийн амьдралыг харуулсан бүжиг, Монгол дуу дуулсан Түвд дуучин Зуван Дорж, Ян Жюхүн, Бай Шүэ нарыг онцлон дурдаж баяр хүргэсэн юм.
ХАЧА-ийн Урлагийн чуулганы энэ айлчлан тоглолт бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаний урилгаар өнгөрсөн онд Хятад улсад айлчлан тоглолт хийсэн МУ-ын Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын айлчлан тоглолтын хариу тоглолт юм. ХАЧА-ийн Урлагийн чуулга нь мөн Дархан, Налайх хотуудаар тоглох юм байна. \ ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |