|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 29-ний үдээс хойш Бруссельд Европын холбооны дарга Жеан Калауде Жункертэй тус хуралд оролцож, гол сэдвээр үг хэллээ.
Ли Кэчян, Хятад Европын харилцаа 40 жилийн түүхэн замналыг туулж, өдрөөс өдөрт тогтворжиж байна. Европын холбоо хамгийн том хөгжингүй орнуудын холбоо ба хамгийн том эдийн засгийн цогц тул олон улсын улс төрийн тавцанд маш чухал болж байна. Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон, Хятад Европ хамтран ажиллах нь хоёр талын ард түмэнд асар их үр өгөөж хүртээх төдийгүй дэлхийн дахинд ч ашигтай юм. Хятад Европын холбоо хоорондын дипломат харилцаа тогтоосон түүхэнд өвлөн залгамжлууштай нандин туршлагууд бий.
40 жилийн турш Хятад Европ ямагт харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, ойр дотно байж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртсээр ирсэн юм. Европ Тив Хятадын орчин үеийн байгуулалтад маш олон тэргүүүний техник хангаж, Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа Европ Тив болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал түшиг болсон юм. Хятад Европ соёл иргэншлийн яриа хэлэлцээгээ хамт ахиулж, туршлага солилцсоор ирсэн юм. Хятадын соёл иргэншил болон Европын соёл иргэншил нээлттэй ил тод онцлогтой юм. Хоёр талын хүмүүнлэгийн солилцооны механизм улам боловсронгуй болж хүмүүсийн хэлхээ холбоо улам нягт болж байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Ши Жиньпин дарга өнгөрсөн жил Европт амжилттай айлчлал хийж, хоёр тал энх тайван, эдийн засгийн өсөлт, өөрчлөлт, соёл иргэншил зэрэг дөрвөн талын түншийн харилцааг хамт байгуулах талаар чухал нийтлэг ойлголттой болсон юм. Шинэ нөхцөлд Хятад Европын удирдагчид алсын хараагаар, бодит байдалд тулгуурлан, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийн үндэс суурийг бэхжүүлж, бие биенээ хөгжлийн боломж хэмээн үзэж байна.
Дэлхийн эдийн засгийн гүн гүнзгий тохируулалт, эдийн засгийн уналтын дарамтын өмнө бодит цогцын эдийн засагт тулгуурлан, дотооддоо бүтцийн чанартай өөрчлөлт хийж, гадаадад олон улсын үйлдвэрлэлийн чадвахын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ашиг сонирхолын уялдаа холбоогоо тасралтгүй өргөтгөж, хамтын ажиллагаа хөгжлийн шинэ загварыг нээх хэрэгтэй байна. Хятад Европ дэлхийн эдийн засгийн хоёр том цогц болсны хувьд олон улсын үйлдвэрлэлийн чадвахын хамтын ажиллагааг хамтаар ахиулах үүрэг хариуцлагатай юм гэжээ.
Жункер хэлэхдээ, Хятад бол Европын холбооны худалдааны хамгийн чухал түншийн нэг юм. Хоёр талын түншлэл тасралтгүй гүнзгийрч, найдвартай хамтын ажиллагааны түнш болж байна. Өдгөөгийн олон улсын санхүүгийн хямрарлаас гарч, дэлхийн эдийн засгийн сорилтод хандахад Европ Хятадын хүчтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны түншийн харилцаа шаардлагтай юм. Европын тал Хятадын эдийн засгийн стратегийн арга хэмжээг маш их анхаарч байна. Хятадын талтай хамт дэд бүтцээр харилцан холбогдох, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар хамтран ажиллахыг хүсч байна. Хятадын аж ахуйн нэгж Европт хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж байна гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |