|
|
||
Монгол улсын төрийн сайд Энхсайхан хэлэхдээ, Монгол улс нь Хятад, ОХУ хэмээх хоёр их гүрэн, том зах зээлийн дунд оршдог учраас газар зүйн байршил маш чухал юм. Иймээс хил дамнасан тээврийн хувьд, газар зүйн давуу талтай. "Нэг бүс нэг зам" болон "тал нутгийн зам" харилцан холбогдож, Монгол улсын өөрийн хөгжилд маш чухал юм гэжээ.
Монгол улсын Геополитикийн хүрээлэнгийн захирал Мягмар хэлэхдээ, "нэг бүс нэг зам" болон Хятад Монгол ОХУ-ын эдийн засгийн хонгилын стратегийг боловсруулан гаргасан нь Монголын эдийн засагт маш сайн зүйл юм. Монголын эдийн засгийн ерөнхий хэмжээ тийм том биш, хэсэг чухал төслийг хэрэгжүүлэх нь ерөнхий эдийн засгийн эерэг эргэлтэд чухал нөлөө үзүүлэх болно гэжээ.
Энэ оны 4-р сард, Хятад Монгол ОХУ-ын төмөр замын тээврийн хамтын ажиллагааны гурван талт зөвшилцөл Улаанбаатарт болсон юм. "Торгоны замын эдийн засгийн бүс" "Европ Азийг сундалсан хөгжлийн бүс" "тал нутгийн зам"-ын санаачлагын хүрээнд төмөр замын хил дамнасан тээврийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг гурван тал зөвшөөрсөн байна.
\Ган\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |