• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Францын бодит хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-01 10:04:13

Өчигдөр үдээс хойш, Парис дахь ерөнхий сайдын ордонд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Францын ерөнхий сайд Мануэл Валстай хэлэлцэв. Ли Кэчян хэлэхдээ: Хятад Францын харилцаа 50-н хавар намрыг туулж, стратегийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, бодит хамтын ажиллагаа хурдтай өөрчлөгдөн дээшилж, хүмүүсийн харилцааг улам дөхөм дөт болгох арга бодлого тасралтгүй шинээр гарч, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаарх нягт харилцаагаа хэвээр хадгалав. Хоёр тал боломжийг ашиглаж, цаашид хичээн зүтгэж, дээд давхаргын харилцаа холбоогоо эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, Хятад, Францын харилцаа тал бүрээр тогтвортой, хурдтай хөгжихийг урагшлуулна гэжээ.

Ли Кэчян цохон тэмдэглэхдээ: Францын талтай шинийг үүдэн санаачилж, нээлт дэвшил хийж, улам нээлттэй байж хамтаар амжилтад хүрэхийг баримталж, үйлдвэрлэлийн уялдаа холбоог өргөжүүлж, зах зээлийн эрч хүчийг бадруулж, Хятад Францын тал бүрийн бодит хамтын ажиллагааны түвшинг улам дээшлүүлэх болно. Нэгд: Сансар судлал, агаарын тээвэр, хурдны төмөр зам, болд төмөр зэрэг салбарын үйлдвэрлэл чадавхын хамтын ажиллагаа болон цөмийн эрчим хүч, газрын тос ба хий, усан цахилгаан зэрэг эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэмүү өртгийг дээшлүүлж, хоёр талт хамтын ажиллагааг үйлдвэрлэлийн гинжин холбооны дээд хөгжил рүү урагшлуулж, үйлдвэрлэлийн гинжин холбооны хамтын ажиллагааг эрчимжүүлж, түүнчлэн гуравдагч талын зах зээлийг хамтран нээх болно. Хоёрт: Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, эм эмчилгээ, эрүүл мэнд, дижитал эдийн засаг, тэнгисийн бүс, эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Гуравт: Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дөхөмчлөхийг эрчимжүүлэхэд улам сайн нөхцөл хангаж, хоёр талт худалдаа хөдлөнгүй тэнцвэртэй чиглэлээр хөгжихийг ахиулна. Хятадын талаас өөрийн орны аж ахуйн нэгж Францад очиж хөрөнгө оруулахыг дэмжиж, мөн Францын аж ахуйн нэгж тэргүүний технологидоо түшиглэн Хятадын зах зээлийг нээхийг хүсэж байна. Дөрөвт: Зах зээлээр удирдамж болгож, банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон нийтийн болон хувийн хөрөнгө мөнгөний хамтын ажиллагаа зэрэг санхүү хөрөнгийн арга хэлбэрийг шинэчилж, гуравдагч талын зах зээлийг нээхэд хөрөнгө мөнгөний дэмжлэг хангаж, түүнчлэн банкны салбарын хяналт удирдлагын солилцоо хийгээд хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Тавд: Нийгэм соёлын солилцоог эрчимжүүлж, хүмүүсийн харилцаа холбоог дөхөмчлөхийг улам ахиулж, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нийгэм соёлын солилцоо бодитой мөртөө урт хугацаагаар үр ашигтай байх мехнизмыг бүрдүүлнэ гэжээ.

Мануэл Валс хэлэхдээ: Ерөнхий сайд Ли Кэчяны энэ удаагийн айлчлал нь Франц Хятадын харилцаа өндөр түвшинд байгаа гэдгийг дахин батлан харууллаа. Франц Хятадын бодит хамтын ажиллагаа ил тод амжилтад хүрч, гэгээн саруул ирээдүйтэй юм. Хятадын талтай эдийн засгийн яриа хэлцлээ эрчимжүүлж, цөмийн эрчим хүч, сансар судлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах зэрэг уламжлалт салбарын хоёр талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гуравдагч талын хамтын ажиллагаа, экологийн хот зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг түргэтгэж, харилцан хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, хоёр талын хүмүүсийн харилцаа холбоонд улам тус дөхөм үзүүлж, боловсрол, аялал жуулчлал зэрэг нийгэм соёлын солилцооны хамтын ажиллагааг эрчимжүүлж, Франц Хятадын бодит хамтын ажиллагааны түвшнг улам дээшлүүлэхийг Францын тал хүсэж байна гэжээ.

Хоёр тал хамтран олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Хэлэлцээрийн дараа, хоёр орны засгийн газраас гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагаа өрнүүлэх болон Хятад Францын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл нийтлэв. цөмийн эрчим хүч, үйлдвэрлэлийн чадавх, банк санхүү болон тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад хоёр орны ерөнхий сайд байлцав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе