|
|
||
Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банкны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцохоор Бээжинд ирсэн Пакистаны Сангийн сайд Мухаммад Ишак Дар 6-р сарын 30-нд манай радиод ярилцлага өгөхдөө, АДБХОБ тус бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө дутаж байгаа явдлыг нөхвөрлөхөд тустай юм гэжээ.
Мухаммад Ишак Дар хэлэхдээ, Азийн бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийн төвшин харьцангуй хоцрогдсон байдаг. АДБХОБ байгуулагдсанаар, одоогийн олон талт банк санхүүгийн байгууллагад заналхийлэл болохгүй мөртлөө Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө дутаж байгаа байдлыг нөхвөрлөхөд тустай юм. Пакистан зэрэг Азийн олон орон үүнээс ашиг хүртэх болно. Пакистан урьдын адилаар, АДБХОБ болон Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжих болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |