|
|
||
6-р сарын 30-нд ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын хурал Оросын Санкт-Петербургт боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Ваньчуань тэргүүтэй төлөөлөгчид хуралд оролцож үг хэлсэн байна. ШХАБ-ын гишүүн орон Казахстан, Киргиз, Орос, Тажикстаны Батлан хамгаалахын сайд нар, Узбекстаны Батлан хамгаалахын орлогч сайд хуралд оролцжээ. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны захирал урилгаар хуралд оролцож, Оросын Батлан хамгаалахын сайд хурлыг даргалжээ.
Чан Ваньчуань хурлын үеэр, ШХАБ 14 жилийн турших түүхэн замналыг өнгөрүүлээд, эдүгээ хөгжлийн хамгийн зангилаа цаг үедээ байна. Батлан хамгаалах аюулгүйн хамтын ажиллагаа нь ШХАБ-ын үүсэл, бүрдэл, хөгжлийн явцад чухал байр суурь эзэлж байна. Гишүүн орнуудын батлан хамгаалахын салбарууд улс орнуудын тэргүүлэгчдийн тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, уг байгууллагын аюулгүй байдлын агуулгыг улам баяжуулж, салбаруудын хамтын ажиллагааг цаашид үр дүнд хүргэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд чухал хувь нэмэр үзүүлнэ гэдгийг онцлоод, уг хурал ШХАБ-ын Уфагийн тэргүүлэгчдийн дээд хэмжээний уулзалтын аюулгүйн хамтын ажиллагааг ахиулах талаар сайтар бэлтгэл ажил хийхийг онцолжээ.
Хурлын үеэр, улс орнуудын батлан хамгаалахын сайд нар 2014 оноос хойших батлан хамгаалахын сайд нарын хурлын хүрсэн хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнээд, хамтын ажиллагааны хэтийн төлөв, олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд "ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зуржээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |