• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Боковатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-01 10:10:17

6-р сарын 30-ны орой Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян НҮБ-ын ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Боковатай уулзжээ.

Ли Кэчян, НҮБ-ын ЮНЕСКО дэлхийн соёл иргэншил олон янз болох, хөгжиж буй орнуудын боловсрол, олон улсын соёлын солилцоог ахиулан, хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалах зэрэг талаар гаргасан хүчин зүтгэлийг сайшаагаад, уг байгууллагатай боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, адил бус соёл иргэншил, соёлын талаар харилцан хүндэтгэсэн, харилцан эрх тэгш байхыг ахиулж, харилцан суралцах явцдаа нэгдэл, эвсэг зохицонгуй хөгжлийг биелүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ирина Бокова хэлэхдээ, НҮБ-ын ЮНЕСКО байгуулагдсан 70 гаруй жилийн турш, дэлхийн энх тайван, хүн төрөлхтний нэр хүндийг хамгаалахын тулд уйгагүй хүчин зүтгэл гаргасан. Уг байгууллага Хятадтай хийх харилцаагаа чухалчилж байна. Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, улс орнуудын соёлын солилцоог ахиулахын тулд чухал гүүрийн үүргээ гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе