• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол нүүдэл соёл" номын талаар Хөххотод лекц уншжээ

CRI       (GMT+08:00) 2015-07-01 10:17:41

Дорно дахины ардын утга зохиол судлаач, Бээжингийн их сургуулийн профессор Дулаан сүүлийн үеийн шинэ уран бүтээл болох "Монгол нүүдэл соёл" номын талаар энэ сарын 27-ний өдөр Хөххотод лекц уншиж, уншигчидтай уулзалт хийжээ. ӨМ-ын их сургуулийн профессор, Монгол түүх судлаач Цэмэддорж , ӨМ-ын нэрт орчуулагч Хадачган зэрэг эрдэмтэн судлаачид, оюутан залуучууд болон уншигчид профессор Дулааны лекцийг сонссон байна.

Тал нутгийн нүүдэл соёл гэж юу болох, тал нутгийн нүүдэл соёл яаж үүссэн, өнөөгийн нийгэмд нүүдэл соёлыг практиктай яаж уялдуулах талд бидэнд ойлголт өгсөн, мөн тал нутгийн нүүдэл соёл бол давшингуй соёл гэдгийг Дулаан "Монгол нүүдэл соёл" номдоо харуулсан гэж ӨМ-ын их сургуулийн профессор, Монгол түүх судлаач Цэмэддорж үнэлсэн юм.

Профессор Дулаан "Монгол ардын аман зохиолын харьцуулсан судлалгаа" "Монголын баатарлаг туульсын шилийн галзуу баатрын харьцуулсан судалгаа болон эмхтгэл" " Мангасын үлгэрийн тухай судалгаа" зэрэг хорь гаруй эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй. Тэр дундаа түүний хоёр эрдэм шинжилгээний бүтээлийг нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн болон Монгол Улсын Улаанбаатар их сургуулиас хэвлүүлжээ. Мөн түүний "Монгол хүн" гэдэг шүлгийн түүвэр нь Монгол улсад дөрвөн мянга гаруй ширхэг хэвлэгдэж байсан бөгөөд "Монгол хүн" шүлэг нь 1992 оноос хойш Монгол улсын бага дунд сургуулийн хичээлийн бичигт гурав дөрөв удаа сонгогдон орж байсан юм.

\ӨМ-ын "Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч Хасмөчир, Болор нар мэдээлж, Д.Хүчитбаатар редакторлав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе