|
|
||
ӨМ-ын шилдэг ном хэвлэл болон Хятад дахь Монгол ном хэвлэлийн 2015 оны үзэсгэлэн энэ сарын 26-ний өдөр Хөх хотод нээгджээ. Үзэсгэлэнд ӨМ-ын Ардын Хэвлэлийн Хороо, ӨМ-ын Соёлын Хэвлэлийн Хороо, Шиньжяны Ардын Хэвлэлийн Хороо зэрэг 20 гаруй ном хэвлэлийн байгууллагын төлөөлөгчид оролцож, 20 мянган ном хэвлэлийг уншигчдад хүртээл болголоо.
Энэ удаагийн үзэсгэлэнд "Монгол Хаадын Сан", "Чойномын Шүлэг Зохиолын Хураангуй", "Болор Цом", "Монголын Сонгомол Яруу Найраг", " Монгол Шилдэг Туужсын Зохиолын Цуврал", "Монголын Шинэ Үеийн Яруу Найраг" зэрэг МУ-ын шилдэг уран бүтээлүүдийг уламжлалт Монгол бичигээр хөрвүүлэн эмхтгэсэн олон сайхан ном уншигчдын талархал хүлээж байлаа. Үүнд ӨМ-ын Соёлын Хэвлэлийн Хорооны одоо болтол хэвлүүлсэн ном бичгийн дунд МУ-ын зохиолчдын ном бүтээл 40 хувийг эзэлж байгаа бөгөөд борлуулалт сайн байгаа юм байна. Түүнчлэн ӨМ-ын Ардын Хэвлэлийн Хороо энэ онд олон улсын хамтын ажиллагааны төвийг шинээр байгуулж, МУ-д тусгай төлөөлөгч томилж, Монголын улам олон шилдэг уран бүтээлийг уламжлалт Монгол бичигт хөрвүүлэн хэвлэх ажилд хүч тавьж байна.
Үзэсгэлэнгийн үер мөн ӨМ-ын Боловсролын Танхим нь " Монголын Нууц Товчоо" зурагт номын зохиогч МУ-ын зураач Д. Батцэнгэлтэй хэвлэлийн эрх авах гэрээнд гарын үсэг зуржээ.
\ӨМ-ын "Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлж, Д.Хүчитбаатар редакторлав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |