• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хааны эрэлд—2015" сургуульд оролцсон Хятадын офицер дайчид ганзага дүүрэн эх орон буцаж байна

CRI       (GMT+08:00) 2015-07-01 16:59:32

"Хааны эрэлд—2015" олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага амжилттай өндөрлөж, МУ-ын Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өнөөдөр хаалтын ёслолоо хийв. МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Командлагч Ц. Элбэгдорж хаалтын ёслолд оролцож, сургалт дадлагад оролцсон 23 орны 1200 гаруй офицер дайчдад баяр хүргэн үг хэлсэн юм.

Энэ үеэр сургалт дадлагад оролцсон ХАЧА-ийн бие бүрэлдхүүний хариуцлагатан, Хурандаа Жан Лигуан сурвалжлагчид хандан: Хятадын офицер дайчид энэ сургалт дадлагаас ганзага дүүрэн олзтой буцаж байна. Сургалт дадлагаас бид бусад орны цэрэг дайчид, ялангуяа МУ-ын цэрэг дайчдаас энхийг сахиулах, дэмжих ажиллагааны арга туршлагыг сурсан. Мөн сургалт дадлагад оролцсон бусад орны цэрэг дайчидтай танилцан нөхөрлөж, харилцан итгэлцэл, найрамдлаа нэмэгдүүлсэн. Энэ сургалт дадлагаар дамжуулж, өөрийн дүр төрхийг олон орны цэрэг дайчид болон МУ-ын ард түмэнд харуулж чадлаа гэж танилцуулав. 24-ны өдөр сэтгүүлчид сургалт дадлагатай танилцах үед МУ-ын Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн дарга, дэд хурандаа Б. Эрдэнбат Хятадын офицер дайчдыг сахилга батаараа онцгойрч байна гэж талархан сайшааж байсан юм. Түүний танилцуулсанаас үзвэл, энэ жилийн сургалт дадлагад Хятадын талаас нэг салаа цэрэг дайчид илгээсэн бол ирэх жилийн сургалтанд гурван салаа цэрэг дайчид ирүүлэх юм байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе