|
|
||
Musicin.net-аас зохион явуулж буй "Хөгжмийн галт тэрэг" 7-р сарын 1-ны үдээс хойш Бээжингийн галт тэрэгний өртөөнөөс албан ёсоор гараанаас гарлаа. Тус галт тэрэг 40 гаруй цаг аялж, 7-р сарын 3-ны өглөө "2015 оны нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадам"-ын эцсийн өртөө болох Хөлөнбуйрын тал нутагт хүрэх болно.
"2015 оны нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадам"-аар гол агуулгаа болсон энэ удаагийн хөгжмийн галт тэрэг дэлхийн олон газрын өөр өөр стилтэй хамтлагуудын тоглолтыг үзэгчдэд хамгийн ойроос сонирхож, харилцан үзэл бодлоо солилцох боломж бүрдүүлснээрээ олон улсын нүүдлийн соёлын талаар хийж буй хамгийн ил тод тодорхойлолт болох юм.
Энэ удаагийн хөгжмийн галт тэргэнд суусан зорчигчдод Тайваний нэрт хамтлагийн захирал Гари, нэрт хөгжимчин Шүй Чинзи зэрэг алдартай зочин байгаагаас гадна, Америкийн нэрт дуучин хатагтай Кристиан, Тайваний нэрт хамтлагууд гээд 10 гаруй дуучин хамтлагаас бүрдэж, орой нь болсон хөгжмийн наадмын нээлтийн ёслолд өөр өөрийн онцлогтой тогтолтоо үзүүлж үзэгчдээ баясгажээ.
Тайваний нэрт хөгжимчин Шүй Чинзэ хэлэхдээ, энэ удаагийн хөгжмийн галт тэрэг олон улсын поп хөгжмийн соёл болон үндэстний язгуур урлагийг харилцан уялдуулж, дуу хөгжимд улс орон, үндэстний ялгаагүйг үнэн бодитоор харуулсан бөгөөд нүүдлийн соёл олон улсын болоход шинэ алхам хийлээ гэжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |