• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжмийн галт тэрэг Хөлөнбуйр руу хөдөллөө

CRI       (GMT+08:00) 2015-07-02 15:56:40

Хөгжимд дурлагчдын аяллын тусгай галт тэрэгний цуваа өчигдөр Бээжингээс хөдөллөө. 7-р сарын 3-5-нд Хөлөнбуйрын Хайлаар хотод зохиогдох Нүүдэлчдийн олон улсын хөгжмийн наадамд оролцох Өвөр Монгол, Бээжин, Америк, Тайваний хамтлаг дуучид, өөрсдийн үзэгч фенүүд, хөгжим сонирхогчдод хоёр өдөр, хоёр шөнийн аяллын турш "амьд" дуу хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх юм.

11 вагонтой аяллын галт тэрэгний тусгай цуваанд газар газрын, нас насны, мэргэжил мэргэжлийн 350 хүн зөвхөн хил хязгааргүй урлаг - дуу хөгжмийн төлөө хамт аялж байна. Замд гарсан эхний үдэш, галт тэрэг маань Хэбэй мужийн Чянь-Ань сумын өртөөнд түр буудаллаж, Өвөр Монголын "Салхин саарал", Тайваний "Марти банд", Америкийн дуучин Кристиан Вельш зэрэг хамтлаг дуучид хамтран аяллын хамгийн эхний мини тоглолтыг хийлээ. Сонирхолтой нь тэдний тоглолтын араас үзэгч, сонсогч, дуу хөгжимд дурлагчдын тоглолт эхэлсэн юм. Хонгконгийн аялагч Майклын дуулсан түвд дуу аяллын цувааныхныг бүгдийг нь доргиож чадлаа. Хөгжмийн галт тэрэг 7 сарын 3-нд Хөлөнбуйрт хүрнэ. Аялал үргэлжилж байна.

Бээжин-Хайлаарын чиглэлийн тусгай галт тэрэгнээс Э.Эрдэнэсувд, Н.Пүрэвжав нар мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе