• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад Францын үйлдвэр худалдааны дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолд оролцож үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-03 10:58:28

Орон нутгийн цагаар 2-нд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Францын ерөнхий сайд Мануэль Вальс нар Тулузад болсон Хятад Францын үйлдвэр худалдааны дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолыг хамт даргалж үг хэлсэн байна.

Ли Кэчян, гурав дахь талын зах зээлийг нээх, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагаанаас гадна, Хятад Франц хоёр оронд цаг уурын өөрчлөлтийг аргацаах, ухаалаг хотуудыг хөгжүүлэх, шинэ хэлбэрийн орчин үеийн болох, хөдөө аж ахуйг орчин үежүүлэхийг ахиулах, хүнсний аюулгүй байдал, инноваци, интернет сүлжээний орон зай гээд хамтын ажиллагааны нөөц хүчин асар их байгаа юм. Францын талтай хүмүүнлэгийн солилцоогоо цаашид эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж онцолжээ. Үүнээс гадна, Ли Кэчян Хятадын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн байдалд тодорхойлолт хийжээ.



Францын ерөнхий сайд Мануэль Вальс хэлсэн үгэндээ Ли Кэчян ерөнхий сайд энэ удаа Францад айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэгт зурсан явдалд баярлаж байгаагаа илэрхийлээд, Франц шинэ хэлбэрийн аж үйлдвэрийн салбар, ирээдүйн эрчим хүч, зам тээвэр, интернет сүлжээ, тогтвортой хотыг үргэлжлэн хөгжүүлэх болно. Тэрчлэн Хятадын аж ахуйн нэгжийн Францад хөрөнгө оруулахыг дэмжих бөгөөд Хятадын илүү олон иргэдэд 5 жилийн хугацаатай олон удаа ирж буцах виз олгоно гэжээ.



Мөн өдөр болсон уулзалтын үеэр, хоёр орны ерөнхий сайд, худалдааны яамны сайд нар, хоёр орны эрчим хүч, байгаль орчин, банк санхүү, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм эмнэлэг эрүүл мэнд, хөрөнгө оруулалт зэрэг салбарын нийт 22 төрлийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагаанд оролцжээ.
\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе