|
|
||
Эгшиг долоогоор чуулдаг "Монгол хэл соёлын ангиуд" цуврал мэдээлэл (гурав)
Шанхайн Монгол хэл соёлын анги
"Дорнын гэрэлт сувд" хэмээн алдаршсан Хятадын Шанхай хотноо ажиллаж, сурч, амьдардаг монголчууд маань Шанхай хотод Монгол хэл соёлоо дэлгэрүүлэхийг зорин 2012 оны 2-р сард "Шанхайн Монгол хэл соёлын анги" үүсгэн байгуулжээ. Энэ ангийн монгол хэл соёлын багш нарын дийлэнх нь Шанхайд сурдаг оюутнууд юм. Тэд ямар ч цалин хөлс авдаггүй сайн дурын багш нар аж. Тус анги нэг хичээлийн улиралд нийт 14 удаа хичээл орох бөгөөд, нэг удаагийн хичээл 120 минут үргэлжилдэг.
Хичээл сургалтын цагаараа голдуу монгол хэл сурах анхан шатны хичээл, цагаан толгой заах, үсэг нүдэлж, өгүүлбэр зохиож сурах зэрэг багтдаг. Түүнээс гадна монгол ёс заншлаа сэргээх зорилго бүхий үйл ажиллагаа зохиодог байна. Үүнд монголчуудын уламжлалт баяр ёслол тэмдэглэх, эрдэмтэн судлаач нарыг урин монгол соёл иргэншлийн талаар яриулах, ном унших, хөдөө гадаа гарч, морь унах, монгол идээ будаагаа өрж, монгол дуу хуураа тоглох зэрэг арга хэмжээ нь тэдний монгол хэл сурах урмыг сэргээдэг байна.
Шанхайн монгол хэл соёлын анги эдүгээг хүртэл нийт хичээлийн 4 улирал буюу 56 удаа хичээллэж, зуу гучаад хүнд монгол хэл сургасан ба Шанхай монгол хэл соёлын ангийн QQ холбооны гишүүн хоёр зуугаад болж, блогийн фенүүдийн тоо 1500-д хүрчээ. Мөн Бээжингийн монгол хэл соёлын анги зэрэг "ахан дүүс ангиудтай" цаг ямагт хэлхээ холбоотой байж, туршлага сургамж солилцож, алдаа оноогоо тэгшлэн урагшилж байна.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |