• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зээлээ урьдчилж төлөхийг шаардах эрхээ нөөцөлнө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-04 15:54:11
Европын банк санхүүг тогтвортой байлгах байгууллага 3-ны өдөр мэдэгдэл хийж, тус байгууллага болон Грекийн тохиролцсон хэлэлцээрийн дагуу Грек ОУВС-гийн гэрээнээс няцсан тул Грекийг 130 тэрбум 900 сая еврогийн зээлээ урьдчилан төлөхийг шаардах эрхтэй юм. Европын банк санхүүг тотворжуулах байгууллага Грекийг нэн даруй өрөө төлөхийг шаардахгүй, гэвч арга хэмжээ авах эрхээ нөөцөлнө гэжээ.

Европын банк санхүүг тогтворжуулах байгууллага бол Грекийн хамгийн том өрийн эзэн юм. Өдгөө Грект нийт 130 тэрбум 900 сая еврогийн зээл өгөөд байгаа юм. Грек 5-ны өдөр өрийн эздийн дэвшүүлсэн өрийн асуудлыг шийдэх хэлэлцээрийн талаар бүх нийтийн санал хураалт хийх гэж байна.

Грекийн иргэдийн хамгийн шинэ санал асуулгаас үзвэл, Грекчүүдийн 44.8 хувь нь бүх нийтийн санал хураалтын явцад хэлэлцээрийг дэмжихээр байгаа бөгөөд 43.4 хувь нь татгалзаж, 11.8 хувь нь ямарч түтгэлзэж байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе