• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы түрэмгийллийн түүхэн баримтыг хандивт авлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-04 15:57:58

Сурвалжлагч Хятадын харьятын холбооны 4-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, Хятадын харьятын түүхийн музей Японы түрэмгийлэгчид Тайванийг эзэлсэн болон Хятадыг бүх талаар түрэмгийлсэн ял гэмийн түүхэн гэрч баримтыг хандивт авчээ.

Хятадын харьятын холбооны дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Чяо Вей хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын харьятын нийгэмлэг өнгөрсөн жилээс хойш дэлхий дахин дахь Хятадууд, Хятадын харьятын дунд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы милитаризмийн ял гэмийг илчилсан түүхэн баримтыг цуглуулж эхэлсэн юм. Хонконг Макаод болон гадаадад цусаар бичигдсэн түүх-Японы милитаризмийн Ази номхон далайд хийсэн ял гэмийн гэрэл зургийн үзэсгэлэнг голлон эрхлэх буюу дэмжин эрхэлж, гадаад дахь эх орон нэгтэй ахан дүүсийн нийгмийн дэмжлэг авсан юм. Энэ удаа Хятадын харяьтын түүхийн музей дээр дурдсан түүхэн гэрч баримтыг олсон нь Японы милитаризмийн Хятадын ард түмэнд учруулсан гал усны гашуун зовлонг үнэн мөнөөр нь тусган харуулж, Японы милитаризмийн тэнгэр тулам ял гэмийг гэрчилж, Японы фашист түрэмгийллийн хүн чанаргүй зэрлэг балмад үйл ажиллагааг дэлхий нийтэд харуулсан юм./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе