• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны цөмийн хэлэлцээр иж бүрэн хэлэлцээр тохиролцоход "ерөөс ингэж ойртоогүй"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-04 16:04:06

Синьхуа Агентлагийн мэдээ, Венад Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрт оролцож байгаа Ираны Гадаад хэргийн сайд Зариф 3-ны өдөр хэлэхдээ, хэлэлцээр санал зөрөлдөөнтэй байгаа боловч "бид ерөөс мөнхийн үр дүнд хүрэхэд ингэж ойртоогүй юм" гэжээ. Тэрээр, хэлэлцээр амжилтад хүрэхийг батлах аргагүй гэжээ.

Зариф Youtube сайтад видеогоор үг хэлэхдээ, Ираны цөмийн хэлэлцээр эрмэлзэлтэй байна. Учир нь "ухаалаг байх нь хоосон мөрөөдлөөс давжээ". Ираны хэлэлцээний түншүүд хэлэлцээр, заналхийллийн дунд чухал түүхэн сонголт хийх боллоо гэжээ. Тэрээр, хэрвээ тэнцвэртэй, сайн хэлэлцээр тохиролцож чадвал хамт том чухал өрсөлдөөнийг давж туулах зам нээх болно гэжээ.

Хятадын Гадаад харилцааны сайд Ван-И 2-ны өдөр Венад хэлэхдээ, иж бүрэн хэлэлцээр тохиролцох үндсэн зүйл бүрэлдлээ. Ираны цөмийн асуудлыг зохицуулах цаг мөч хүрч ирсэн байна гэж Хятад улс үзэж байна. Үлдсэн асуудлыг иж бүрэн зохицуулах ёстой. Талууд эцсийн улс төрийн шийд гаргахаар бэлдсэн байх ёстой гэжээ.

\Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе