|
|
||
5-ны өглөө, "Лань Жөү" нэрэмжит олон улсын тээвэрийн галт тэрэг механик ба цахилгааны хөдөлгүүрт тоног төхөөрөмж зэрэг ачаа бараа дүүртэл тээж, Казахстаны Алма-Ата хүрэх 2683 орчим км-ийн анхны аялалаа Ганьсү мужийн Лань Жөү шинэ дүүргийн хойд буудлаас эхэлсэн байна.
Лань Жөү төмөр замын товчооны дэд дарга Шин Тао хэлэхдээ: Энэхүү ээлжийн галт тэрэг голцуу аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг экспортолж, эргэн тойрны эдийн засгийн бүсийн экспортын бараа бүтээгдэхүүнийг татаж, Хятадын баруун бүсийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж, Хятад, Европ, Азийн зах зээлийг улам нээх юм байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, "Лань Жөү" нэрэмжит олон улсын ачаа тээвэрийн галт тэрэг долоо хоногт нэг удаа явахаар төлөвлөж, Хятад хийгээд түүний эргэн тойрны орнуудын эрчим хүчний хамтын ажиллагаа, эдийн засаг худалдааны орон зайг шат дараатай тэлж, Хятадын баруун бүс хийгээд Төв Европ Азийн орнууд хоорондын тээвэрийн орон зай цаг хугацааг богиносгож, "Хятадын бүтээгдэхүүн" дэлхийд гарахад тус дөхөм үзүүлэх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |