|
|
||
Сүүлийн үед Хятадын хөрөнгийн зах зээлийн донсолгоо ширүүсэн, зарим хүмүүс энэ тухай ихээхэн сэтгэл зовинох болсон юм. Харин сүүлийн өдрүүдийн тохируулгаар дамжин зах зээлийн эрсдэлийг нилээд сайн тогтоон барьж, тогтвортой хүчин зүйл нь тасралтгүй нэмэгдсээр байна. Эдийн засгийн үзүүлэт сайжирч, хөрөнгийн урсгал сайтай байгаагийн дээр, төрөл бүрийн үр ашигтай бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр, хөрөнгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэх тухай хүмүүсийн итгэл зоригийг бэхжүүлж, эрчимжүүлж болох юм.
Он гарснаас хойшхи зах зээлийн байдлыг эргэн харвал сүүлийн үеийн хөрөнгийн зах зээлийн үнэ ханш огцом унажээ. Энэ нь жилийн эхний огцом өсөлт болон хөрөнгийн зах зээлийн үнэ ханш унасны хөшүүргийн үйлдлийг хүртсэн явдал юм.
Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ үе шатанд, хөрөнгийн зах зээл нь маш чухал үүрэг гүйцэтгэгч юм. Хятадын эдийн засгийг урт хугацааны туршид дундаас өндөр хурдтайгаар дээд шинэ түвшинд хөгжүүлэхэд нээлттэй, ил тод, урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжсөн хөрөнгийн зах зээлийг шаардах болно.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |